Friday, May 8, 2020
Thursday, May 7, 2020
Багш хүн ямар байх ёстой вэ?
Багш хүний цээрлэх зүйлс
·
Бусдыг өөрөөсөө илүү гарчихвий гэж атаархах
·
Хойшлуулан залхуурах
·
Ахин дахин номлохоос зүрхшээх
·
Амиа аргацаах
·
Өөрийгөө магтаж өрөөлийг муулах
·
Тууштай байх
·
Билэг ухаантай байх
·
Шунах
·
Уур уцаартай байх энэ бүхнийг цээрлэж ёс зүйтэй сайн багш
болох хэрэгтэй.
Судлаач И.И.Чернокозов Багшийн ёс зүйн хэм хэмжээ нь
·
Хүүхдийг хүндлэн, хүндэтгэх шаардлага хоёрыг хослуулсан.
·
Хүүхдийг зөв хайрлах, анхаарал тавих
·
Хүүхдийнхээ дотоод ертөнц, биеэ авч явах байдлыг үргэлж судалж
байх.
·
Хүүхдийн боломж,
үзэл бодол, авьяас билэгт үргэлжа нхаарч , өөдрөг хандах.
·
-Биеэ эзэмдэж, тэвчээртэй байх, хүүхдийн алдаа дутагдалд тэвчээртэйб
айж, засаж залруулж байх.
·
Хэзээ ч
хүүхдийгдоромжилж гомдоож болохгүй
·
Хүүхдэд элэгсэг, найрсаг хандах.
·
Үнэнч шударга зарчимч байх.
·
Ямагт хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх, биеэ зөв авч явах
гэх мэт.
Мэдээж багш нар бүгд л эелдэг сайхан харьцаатай, зөв боловсон
биеэ авч явж чаддаг, ёс зүйтэй байх хэрэгтэй. Бас багш хүн шавь нарынхаа “толь”
нь байдаг. Шавийн эрдэм багшаас гэдэг сайхан үг байдаг шүү дээ. Сурагч бүртээ магтаалын үг
сайн хэлж урамшуулах нь ч бас хэрэгтэй. Урамшуулахгүй нэгэн хэвийн байгаад
байвал хүүхэд хичээл хийх сонирхолгүй, хичээл хийх урам нь буурч эхэлнэ. Багш хүний
хүмүүжлийн нэг зэвсэг нь ҮГ үгээр хүнийг амьдруулж ч болно,
үхүүлж ч болно.
Багш гэж хэн бэ?
Багш гэсэн үг нь Педагог гэсэн Грек үгнээс гаралтай. Утгачилбал “ Сурган хүмүүжүүлэгч багш” гэсэн нэр томъёогоор гадаад хэлэнд тайлбарласан байдаг.
Чехийн агуу их сурган
хүмүүжүүлэгч Я.А. Коменский “Нарт
ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ” гэсэн нь
багшийн мэргэжил бусад мэргэжлүүдээс ялгах өвөрмөц онцлогтой. Мөн С. Шагж
\1886-1937\ “Хүний махбодыг эцэг эх
төрүүлдэг, бүтээх оюун эрдмийг багш төрүүлдэг” гэж бичсэн байдаг билээ. Дээрх
тодорхойлтноос үзэхэд багш нь шавь нарынхаа хөгжил, төлөвшилд ихээхэн хувь нэмэр
оруулах мэргэжилтэн нь гарцаагүй мөн.
Багш бие хүний онцлог нь:
·
Хүүхдэд хайртай тэднийг бидний ирээдүйн хойч үе гэж үзэж
хүндэтгэдэг.
·
Иргэний ухамсар хариуцлагатай, гоо сайхны мэдрэмжтэй,
өөдрөг үзэлтэй
·
Сурган хүмүүжүүлэх ажилд дур сонирхолтой
·
Шударга, бусдад болон өөртэй шүүмжлэлтэй ханддаг.
·
Ажилсаг бусдад үлгэр дуурайлалтай байхаас гадна, нийтэч
хамт олонч байх
Багшийн
ёс зүй
Ёс зүй гэдэг ойлголт нь : Аливаа юмны зайлшгүй зүй тогтол
жам тавилан юм. Багшийн ёс зүйд хамт олон дунд багшийн эзлэх байр суурь тодорхой
үүргийг гүйцэтгэдэг. Багш хамт олны дунд эзлэх өөрийн байр суурийг зөв ухамсарлан,
тэдэнд итгэж ажиллах нь чухал юм. Суралцагч бүрийг хүндэтгэн харилцах нь сургалтын
таатай нөхцөлийг бүрдүүлэх дараагийн чухал алхам мөн. Мөн хичээл заахдаа сурагч
бүрийг хүндэтгэн харилцах нь сургалтын таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх таатай
орчин юм. Харилцааны соѐлгүй, заах арга барил муутай царай зүс амьдралын
түвшин, үзэмжээр ялгаварладаг, ширүүн дошгин ууртай хэл амаар доромжилдог
шударга бус үнэлгээ өгдөг, мэдлэг муу, хувийн үлгэр дууриалал муу, хичээл
заахгүй орж гарч гүйдэг багш нар цөөнгүй байдаг л байх. Миний бодлоор үнэхээр л
багш гэдэг мэргэжлийн эзэмшээд ажлын байран дээр гарсан л бол юу ч болж байсан
чин сэтгэлээсээ харьцдаг, хүүхдэд хайртай нэгэн болж хувирах нь зөв гэж бодож
байна.
Subscribe to:
Posts (Atom)